Дотоод Мэдээ

  • "Туршлага солилцох уулзалт" зохион байгууллаа.

    "Туршлага солилцох уулзалт" зохион байгууллаа.

    Багачууд хүнс ОНӨААТҮГазар нь Өсвөр үе ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ-ын Захирал, Менежер, Дотоод хяналт, Эрүүл ахуйч нартай туршлага солилцох уулзалтыг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжид цаашид юуг анхаарах, тулгамдаж буй асуудлын талаар харилцан туршлага судлан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар төлөвлөгөө гарган ажиллаа. 

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ТЗУГ-ын хүний нөөцийн хөгжлийн хэлтсээс 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан "Хяналт шинжилгээ үнэлгээ, байгууллагын хяналтын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал" сургалтад Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн нар хамрагдсан. 

  • Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэг, сургуулиудад хяналт шалгалт хийж ажиллаа.

    Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэг, сургуулиудад хяналт шалгалт хийж ажиллаа.

    Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам" Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам" хөдөлмөрийн аюулгүй байдал дотоод хяналтын ажилтны гэрээгээр хүлээсэн чиг үүрэгт үндэслэн дотоод хяналт шалгалт явуулах журмын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьж хүнсний аюулгүй байдалтай холбоотой илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилготой Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 13-н цэцэрлэг, 7-н сургуульд 11 дүгээр 04-11-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж сэтгэл ханамжийн судалгаа авч цаашид анхаарах зүйлсийг тодорхойлон ажиллаа. 

  • Байгууллагын бүтэц орон тоо

    Байгууллагын бүтэц орон тоо

    Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1295 тоот захирамжаар Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог 26 орон тоотой байхаар батласан. 

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэд нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогын хүрээнд засгийн газраас баримтлах бодлого -20 минут ын хот"-ын зорилтын дагуу нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулах талаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад нэгдсэн мэдээлэл өгөх, салбарын байгууллагын саналыг тусгах уялдааг хангах зорилготой сургалтад 10 дугаар сарын 29-ний өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан хамрагдлаа.

  • Чуулганд оролцлоо.

    Чуулганд оролцлоо.

    Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт "Бүсчилсэн хөгжлийн бодлого", үүний тэргүүнд нь Улаанбаатар хот-"20 минутын хот" стандартын асуудал батлагдсан. Эдгээр бодлогын хүрээнд бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д 10 дугаар сарын 26-ны өдөр Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхнасан, менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг  нар хамрагдсан. 

     

  • Pages