-
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног"-ийн аянд нэгдэж байна.
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аяны хүрээнд хийгдэж буй технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд "Багачууд хүнс" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэгдэж байна.
-
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцож байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхой болгож хуваарь гаргасан бөгөөд хуваарийн дагуу Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал оролцож байна
-
Маскаа зүүж хэвшицгээе
Ханиад томуунаас урьдчилан сэргийлэн ханиах найтаахдаа амаа дарж "Эрүүл орчныг хамтдаа бүтээе"
-
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендерийн үндэсний хорооноос жил бүр "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" зохион байгуулдаг уламжлалтай энэ аяныг технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ аянд Багачууд хүнс Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарын хамт олон нэгдэж байна.
-
Байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын удирдлагуудтай 09 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт зохион байгууллаа. ....
-
Бэлтгэн нийлүүлэгч 2 компаны үйлдвэртэй танилцлаа.
Манай байгууллага жил бүр харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний эрүүл аюулгүйн байдал, чанар стандартыг шалган үйлдвэр, агуулахтай танилцдаг. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмч, хоолзүйч, нярвуудад мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 224-р тогтоолын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлж буй "Агронэгтгэл" трейд ХХК-ийн үйлдвэр, үйлдвэрлэлийн явц дотоодод үйлдвэрлэгдсэн гоймон нийлүүлж буй "Грийн дистрибьюшн ХХК-ийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж буй үйл явц, үйлдвэртэй танилцан мөрдөгдөж буй эрүүл ахуйн аюудгүй байдал, чанар стандартын талаар болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.











