Дотоод Мэдээ

  • "Их цэвэрлэгээ" хийж ажиллаа.

    "Их цэвэрлэгээ" хийж ажиллаа.

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Бүх нийтийн их цэвэрлэгээний дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх угаах, өнгийг сэргээх зорилготой их цэвэрлэгээний ажилд "Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар"-ын 18 ажилтан 03 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн байгууллагын хайс хашлага, гадна фасат хаяг, үүд довжоог угааж гадна зам талбайн хог хаягдлыг түүн цэвэрлэж идэвхтэй хамрагдаж ажиллаа. 

  • "Нэгдсэн их цэвэрлэгээ" хийж ажилаа

    "Нэгдсэн их цэвэрлэгээ" хийж ажилаа

    Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "Хог хаягдал орчны бохирдолыг бууруулах зарим арга хэмжээний тухай" А/354 дүгээр захирамж болон ажлын удирдамжийн дагуу нэгдсэн их цэвэрлэгээний ажилд "Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар"-ын 18 ажилтан их цэвэрлэгээний хуваарийн дагуу 03 дугаар сарын 28-ны өдөр Баянбүрдийн тойргоос урагшаа тусгаар тогтнолын талбайн урд үзүүр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам дахь хог хаягдлыг түүн цэвэрлэж идэвхтэй хамрагдан ажиллаа. 

  • "Гамшгийн аюулын зарлан мэдээлэл"-ийн дохиогоор гамшгийн эсрэг бэлэн байдлын дадлага сургууль хийлээ.

    "Гамшгийн аюулын зарлан мэдээлэл"-ийн дохиогоор гамшгийн эсрэг бэлэн байдлын дадлага сургууль хийлээ.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-д зааснаар жил бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийж, бэлэн байдлыг хангаж ажилладаг уламжлалтай. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын бүх ажилчид  гамшгийн эсрэг бэлэн байдлын дадлага сургууль хийж идэвхтэй оролцлоо. 

  • Авлигын эсрэг аянд нэгдлээ

    Авлигын эсрэг аянд нэгдлээ

    Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид авлигын эсрэг аянд нэгдэж байна. 

  • Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Сар шинийн баярыг угтан Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид байгууллагын хашааны гадна дотно орчин болон оффист  02 дугаар сарын 22-ны өдөр цэвэрлэгээ хийж ажиллаа. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    Багачууд хүнс ОНӨААТҮГазрын албан хаагчид Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан "Албан хэргийг хос бичгээр хөтлөх, архивын нэгж бүрдүүлэх" сургалтад хамрагдлаа. 

  • Pages