-
"Хаврын их цэвэрлэгээ" зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны "Хаврын их цэвэрлэгээ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/348 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх , угаах өнгийг сэргээх зорилготой их цэвэрлэгээний ажилд "Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 ажилтан 04 дүгээр сарын 09-12-ны хооронд идэвхтэй хамрагдаж байгууллагын 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн байгууллагын хайс хашлага, гадна фасат хаяг, үүд довжоог угааж өнгө үзэмжийг сэргээн ажиллаа.
-
Сургалт зохион байгууллаа.
"Нян бактерийн тухай ерөнхий ойлголт, худалдааны газар ажиллагсадын эрүүл ахуйн ерөнхий шаардлага" сэдэвт сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 ажилтанд зохион байгууллаа. Сургалтаар: Нян бактерийг хэрхэн устгах, урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн.
-
Сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн төвөөс 03 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэл "Хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналт хяналт-шинжилгээ, үнэлгээний аргазүй" сургалтад Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн нар 16 цагийн сургалтад хамрагдсан. Сургалтаар одоо мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам төлөвлөлт, тайлагналт хяналт шинжилгээ үнэлгээний арга зүйд суралцан шалгалтаа өгч гэрчилгээ авсан.
-
2024 оны тендер шалгаруулалтыг зарлалаа.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 22 багц нээлттэй тендерийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд байршуулсан. Тендер нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар заасан бөгөөд 04 дүгээр сарын 03-ны өдөр нээнэ.
-
Байгалийн гамшиг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хандаж байгалийн гамшиг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Та бүхэн Улаанбаатар хотод урьд жилүүдэд түүхэнд тэмдэглэгдсэн үер усны аюулт үзэгдэл буюу байгалийн гамшгийн энэ жил дахин тохиох эрсдэл өндөр байгаа талаар тус сэрэмжлүүлгээс үзээрэй https://m.facebook.com/story.php/?id=100069417600499&story_fbid=2740477762767639
-
Хяналт самналт хийж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу "Мал аж ахуй хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажил"-ыг 2024 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 ажилтан оролцож, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн тойргоос Морингийн даваа орох улаан худаг хүртэл, урд талаараа Жаргалантын ам хүртэл хяналт самналт хийж ажиллалаа.
Хяналт самналт хийх хугацаанд Хан-уул дүүргийн 21-р хороо төгс хотхоны урд талын эзэнгүй хашаанд байсан загасан тамгатай 5 тооны адууг тууж Нүхтийн аманд байрлах түр саатуулах байранд хүргэж өгсөн. Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр нисэхийн улаан худагны ойролцоогоос цэрэг цагдаагийн байгууллагын ажилчидтай хамтран 20 тооны адууг олж, саатуулах байранд хүлээлгэж өгөхөөр тууж явах замд эзэнд нь хүлээлгэж өгсөн. Буянт ухаа 2 хороолол Соёлын өв төвийн хойно байрлах Тавин ус ххк-ийн агуулахын хашаанд байсан 15 тооны адууг цэрэг цагдаа, мал эмнэлгийн газрын ажилчдын хамт гарган саатуулах байр луу хүргүүлэхээр цэрэг цагдаагийн ажилчдад хүлээлгэн өгсөн. Жаргалантын аманд 6 тооны "99" тамга бүхий адууг уулнаас буулгаж эзэнд нь хүлээлгэж өгч ажилласан.











