Чуулганд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт "Бүсчилсэн хөгжлийн бодлого", үүний тэргүүнд нь Улаанбаатар хот-"20 минутын хот" стандартын асуудал батлагдсан. Эдгээр бодлогын хүрээнд бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д 10 дугаар сарын 26-ны өдөр Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхнасан, менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг  нар хамрагдсан.