Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэг, сургуулиудад хяналт шалгалт хийж ажиллаа.

Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам" Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам" хөдөлмөрийн аюулгүй байдал дотоод хяналтын ажилтны гэрээгээр хүлээсэн чиг үүрэгт үндэслэн дотоод хяналт шалгалт явуулах журмын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьж хүнсний аюулгүй байдалтай холбоотой илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилготой Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 13-н цэцэрлэг, 7-н сургуульд 11 дүгээр 04-11-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж сэтгэл ханамжийн судалгаа авч цаашид анхаарах зүйлсийг тодорхойлон ажиллаа.