-
Шинжилгээнд хамрагдлаа
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын 17 ажилтанг 2025 оны 02 дугаар сарын 19-ний Флюрограф, арьсны халдварт өвчнүүд, нян тээгч, хамар залгуурын арчдас, цагаан хорхойны шинжилгээнд хамруулж ажиллаа.
-
Эрт илрүүлэгт хамрагдлаа.
Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хүрээнд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын нийт ажилчид 02 дугаар сарын 05-ны өдөр эрт илрүүлгийн 29 төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа. Найрсаг үйчилсэн Дөрөвдүгээр эмнэлгийн хамт олонд баярлалаа.
-
Уулзалт зохион байгууллаа.
Багачууд хүнс ОНӨААТҮГазар, Грийн групптэй хамтран 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн хүнс нийлүүлдэг 46 цэцэрлэг, сургуультай уулзалт хийж, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахад цаашид анхаарах бараа бүтээгдэхүүний танилцуулга болон Грийн группын үйл ажиллагаатай танилцлаа
-
Уулзалт зохион байгууллаа.
Багачууд хүнс ОНӨААТҮГазар Грийн групптэй хамтран 01 дүгээр сарын 30-ний өдөр Сүхбаатар дүүргийн хүнс нийлүүдэг 42 цэцэрлэг, сургуулиудтай уулзалт хийж цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахад цаашид анхаарах бараа бүтээгдэхүүний танилцуулга болон грийн группын үйл ажиллагаатай танилцлаа.
-
Хяналт шалгалт хийж ажиллаа.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/ЗЗ дугаар захирамжийн дагуу "Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах" тухай ажилд 2025 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын 18 ажилтан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 1, 2, 3, 5, 6, 9 дүгээр хэсгийн 26 аж ахуйн нэгж байгууллага, 476 айл өрхөөр хяналт шалгалт хийж судалгаа авч ажиллаа.
-
Авлигын эсрэг аянд нэгдлээ
Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид авлигын эсрэг аянд нэгдлээ.











