"Их цэвэрлэгээ" хийж ажиллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Бүх нийтийн их цэвэрлэгээний дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх угаах, өнгийг сэргээх зорилготой их цэвэрлэгээний ажилд "Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар"-ын 18 ажилтан 03 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн байгууллагын хайс хашлага, гадна фасат хаяг, үүд довжоог угааж гадна зам талбайн хог хаягдлыг түүн цэвэрлэж идэвхтэй хамрагдаж ажиллаа.