Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "Хог хаягдал орчны бохирдолыг бууруулах зарим арга хэмжээний тухай" А/354 дүгээр захирамж болон ажлын удирдамжийн дагуу нэгдсэн их цэвэрлэгээний ажилд "Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар"-ын 18 ажилтан их цэвэрлэгээний хуваарийн дагуу 03 дугаар сарын 28-ны өдөр Баянбүрдийн тойргоос урагшаа тусгаар тогтнолын талбайн урд үзүүр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам дахь хог хаягдлыг түүн цэвэрлэж идэвхтэй хамрагдан ажиллаа.











