Манай байгууллага жил бүр харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний эрүүл аюулгүйн байдал, чанар стандартыг шалган үйлдвэр, агуулахтай танилцдаг. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмч, хоолзүйч, нярвуудад мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 224-р тогтоолын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлж буй "Агронэгтгэл" трейд ХХК-ийн үйлдвэр, үйлдвэрлэлийн явц дотоодод үйлдвэрлэгдсэн гоймон нийлүүлж буй "Грийн дистрибьюшн ХХК-ийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж буй үйл явц, үйлдвэртэй танилцан мөрдөгдөж буй эрүүл ахуйн аюудгүй байдал, чанар стандартын талаар болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.










