-
Сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Архивын газраас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, данс бүртгэл хөтлөх, архивын баримтын хадгалалт хамгаалалт" сэдэвт үзүүлэх сургалтад архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа хамрагдлаа. Сургалтаар: Архивын баримтыг хэрхэн бүрдүүлэх, хөтлөх, хадгалах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ.
-
Сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Олон улсын авилгын эсрэг өдөр"-ийг угтан "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо" сэдэвт зөвөлгөөнд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Захирал Б.Мөнхнасан, Ерөнхий нягтлан бодогч А.Нямжав, Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг нар хамрагдлаа. Сургалтаар: Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулгатай танилцаж ойлголт мэдлэгээ дээшлүүллээ.
-
Сургалтад хамрагдлаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журам, аргачлал" сургалтад Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт ажилчид хамрагдлаа. Сургалтаар: Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх аргачлалд суралцлаа.
-
Сургалтад хамрагдлаа
Засаг даргын тамгын газраас 11 дүгээр сарын 28-ны өдөр MS Excel дунд ахисан шатны сургалтад менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн, архив, бичиг хэрэг П.Намжилмаа нар хамрагдсан. Сургалтаар: өгөгдсөн дата бааз дээр тулгуурлан excel программ дээр ажиллах арга барилд суралцаж мэдлэгээ дээшлүүлсэн.
-
Сургалтад хамрагдлаа
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатиороос Жайка буюу япон олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сургалт төгсөгчдийн холбоотой хамтран 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж буй "Хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сургалтад эрүүл ахуйч Ц..Мөнхтуяа хамрагдлаа. Сургалтаар хүнсний эрүүл ахуйн шаардлага, аюулгүйн үзүүлэлтүүд ур чадварын сорилт хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хими биологийн бохирдол ерөнхий шаардлагын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн.
-
Сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлт гаргах арга зүй сургалтад менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн нар хамрагдлаа. Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний 100 дугаар тушаал, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан гаргах, үнэлэх журмын талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн.











