Дотоод Мэдээ

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн төвөөс 02 дугаар сарын 22-ны өдөр "Стресс менежмент" сургалтад  ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн, Эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа нар хамрагдсан. Сургалтаар: Стрессийг хэрхэн даван туулах арга замын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн төвөөс 02 дугаар сарын 15-ны өдөр 2023 онд үүссэн захирамжийн баримт бичгийн цахим хэлбэрт шилжүүлэх тухай, албан хэрэг хөтлөлтийн EDOC системийн ашиглалт, баримт боловсруулах, шийдвэрлэх хяналт тавих тухай, архивын баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, байгууллагын архивт хүлээлгэн өгөх тухай сургалтад менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар хамрагдсан. Сургалтаар: албан хэрэг хөтлөлтийн талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн.

  • Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

    Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж ажиллаа.

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 01 дүгээр сарын 23-ны өдөр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын сургалтад Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн, эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа, тооцооны нягтлан бодогч Г.Нансалмаа, архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар хамрагдаж хуулийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж тендерт хэрэгжүүлэн ажиллах арга барилд суралцсан.

  • Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайн хальтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын 18 ажилтан байгууллагын гаднах орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж ажиллаа. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сургалтад /zoom/ хэлбэрээр Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын сургалтад хамрагдаагүй  8 ажилтан хамрагдлаа. Сургалтаар: Авилга ашиг сонирхолын зөрчлийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ.

  • Pages