Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/ЗЗ дугаар захирамжийн дагуу "Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах" тухай ажилд 2025 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын 18 ажилтан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 1, 2, 3, 5, 6, 9 дүгээр хэсгийн 26 аж ахуйн нэгж байгууллага, 476 айл өрхөөр хяналт шалгалт хийж судалгаа авч ажиллаа.










