Худалдан авах үйл ажиллагаа
Байгууллагын худалдан авах үйл ажиллагааны журам, тендер болон гэрээний мэдээлэл.
Худалдан авах үйл ажиллагаа
2026 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж “Багачууд Хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 тоот тушаалаар БХОНӨААТҮГ/20260102001/01 дугаартай тендерийг 01 дүгээр сарын 26-ны өдөр зарлаж 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 00 минутад цахимаар нээхэд нийт 18 багцад 11 компани оролцохоор тендерийн баримт бичиг ирүүлсэн 9 багцад тендерийн баримт бичиг ирүүлээгүй бөгөөд тухайн ирүүлсэн тендерийн баримт бичгүүдийг үнэлэхэд нийт 17 багцад 7 аж ахуйн нэгж байгууллага шалгарч тендерийн гэрээ байгуулсан. Тендерийн баримт бичиг ирээгүй болон шалгараагүй нийт 10 багцад БХОНӨААТҮГ/20260102001/03 дугаартай тендерийн 03 дугаар сарын 30-ний өдөр зарлаж тендерийн материал хүлээн авч байна. мөн Багц-21 тахианы мах нийлүүлэх тендерт шалгарсан "Грийн дистрибьюшн" ХХК нь тахианы мах нийлүүлэх боломжгүй гэсэн тул БХОНӨААТҮГ/20260102001/05 дугаартай тендерийг 04 дүгээр сарын 27-ны өдөр зарлаж тендерийн материал хүлээн авч байна.