Байгууллагын түүх
Манай байгууллагын хөгжлийн замнал, түүхэн үйл явдлууд
Байгууллагын түүх
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор байгууллагын дүрмийг шинэчлэн баталж, "Багачууд Хүнс" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.
Байгууллагын түүх
Ерөнхий боловсролын сургуулиудад хүнс нийлүүлж эхэлсэн талаар:
- 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж эхэлсэн.
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 93 дугаар тогтоолоор хүнсний хангамжийн 4 газрын дүрэмд Ерөнхий боловсролын сургуулиудыг хүнсний бүтээгдэхүүнээр ханган ажиллах заалт нэмэгдсэн.
- Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамж гарч:
- Өөрийн бүтэц орон тоон дээр тулгуурлан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэлийн түүхий эдээр хангах чиг үүрэг шинээр нэмэгдсэн
Вебсайт шинэчлэгдлээ
bagachuudkhuns.ub.gov.mn
Байгууллага үүсгэн байгуулагдсан
“Багачууд Хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний хангамжийн асуудлыг хариуцан ажиллах зорилгоор "Багачууд Хүнс" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдсан.