-
Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт оролцов.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс зохион байгуулсан "Монгол Улсын Үндсэн хууль"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт байгууллага хамт олноороо оролцлоо.
Уг хэлэлцүүлэг Нийслэлийн нутгийн захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд боллоо.
-
Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганд оролцов.
2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар зохион байгуулж буй "МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН"-д захирал, ерөнхий нягтлан бодогч, эрүүл ахуйч оролцлоо.
-
Сургалт зохион байгууллаа.
Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгийн няравуудын дунд онлайнаар захиалга хэрхэн өгөх талаар сургалтыг зохион байгуулав. Тус сургалтыг захилгын программ хийсэн "Хэрүга солюшн" ХХК-ийн захирал С.Даваахүү дэлгэрэнгүй практик сургалтаар зааж танилцууллаа.
-
Үнийн санал авах урилга
Багачууд хүнс ОНӨААТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-17/ 02ХА дугаартай “Тоосгон хашаа барих” ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
...
-
Цогцолбор барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
2015-2016 оны хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тус байгууллагын контор агуулахын цогцолбор барилгыг барьж 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн улсын комиссын 200 тоотоор хүлээн авсан.
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус барилгын нээлтийг албан ёсоор хийлээ. Нээлтэнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Төлөвлөлт менежментийн хэлтсийн дарга М.Энхболд, мэргэжилтэн н.Амгаланбаяр болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
-
Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендерийн нээлт боллоо.
2017 оны төсвийн жилд хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах нээлттэй тендерийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч БХ-16/003 ХБ дугаартай Мах, ногооны тендерт нийт 8 компани тендерийн материал худалдан авснаас 7 компани оролцлоо.
БХ-16/004 ХБ дугаартай 14 багцад 10 компани тендерийн баримт худалдан авснаас 7 компани оролцлоо.
Одоогоор үнэлгээний хорооны гишүүд үнэлгээ хийж байна.










