-
"Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" өртөөт марафонд амжилттай оролцлоо.
Дэлхийн авто машингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/861 дүгээр захирамжийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр "Үзэсгэлэнт Улаанбатарын цом" өртөөт марафоны залуучуудын ангилалд тус байгууллагын ажилтан Л.Түмэнжаргал, Б.Гэрэлцэцэг И.Балжиннням, У.Намхайнямбуу нар амжилттай оролцлоо.
-
Эрүүл ахуйч ажилд авна.
Эрүүл ахуйч ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Эрүүл ахуйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
2. Эрүүл ахуйчаар 3-аас дээш жил ажилласан дадлага, туршлагатай...
-
"Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.
2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.
Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй, усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.
-
Харилцагч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
2018-2019 оны Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр менежер Н.Отгонцэцэг, эрүүл ахуйч Л.Түмэнжаргал нар төмс, хүнсний ногоо нийлүүлдэг Их булгийн тохой ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
-
Сургалтанд хамрагдав
"Алтан чадамж" мэргэжил сургалтын академийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд захирал Б.Мөнхнасан, менежер Н.Отгонцэцэг нар хамрагдаж сертификат гардан авлаа.
-
Шарилжгүй Улаанбаатар-3 аянд амжилттай оролцлоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс эхлэн 08 дугаар сарын 17-ныг хүртэл зохион...









