Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны гишүүн төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж хүүхдийн хоолонд нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага, татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг танилцуулж санал бодлоо солилцлоо. Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд болон ОНӨААТҮГ-ын захирлууд оролцож тулгамдсан асуудлаа ярилцлаа.









