-
Сургалтанд хамрагдлаа
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Сангийн яамнаас зохион байгуулсан "Ерөнхий гэрээний журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах" нь сэдэвт сургалтанд Захирал Б.Мөнхнасан, Менежер Н.Отгонцэцэг, Ерөнхий нягтлан бодогч А.Нямжав нар хамрагдлаа.
-
Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд оролцлоо.
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн спорт хорооноос 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион явууллаа. Тус тэмцээнд И.Балжинням, У.Намхайнямбуу, Б.Нямбаяр нар амжилттай оролцлоо.
-
Тогооч нарын Ур чадварын уралдаант тэмцээн боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Чингэлтэй,Сүхбаатар дүүргүүдийн тогооч нарын "Ур чадварын уралдаан"-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уралдаанд нийт 36 тогооч оролцлоо. Үүнээс:
1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн тогооч Н.Мөнхзул
2 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн тогооч Б.Болормаа
3 дугаар байранд Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Баярсайхан нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
-
Сургалтанд хамрагдлаа
Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолын хүрээнд байгууллагын ажилчдад "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг" сэдэвт сургалтыг Менежер Н.Отгонцэцэг, Архив бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион явууллаа. Тус сургалтанд бүх ажилчид хамрагдлаа.
-
Ургацын баяр-2019
Тус байгууллага нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, эмч, эрүүл ахуйч нарыг оролцуулан "Ургацын баяр-2019" сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, нийт 80 гаруй хүн оролцлоо.
-
Сургалтанд хамрагдлаа
"Ажлын байран дах хоолзүй болон ундны усны зөв зохистой хэрэглээ" сэдэвт сургалтыг 2019 оны 09 дүгээр 10-ны өдөр ажлын байран дээр зохион байгуулж, сургалтыг доктор Ч.Чулуунсүх удирдан явууллаа. Сургалтанд бүх ажилчид хамрагдлаа.







